Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө
12-р сарын 14-нд ХҮН намын VIII Их хурал, 12-р сарын 15-нд ХҮН намын 10 жилийн ойн баярын хурал тус тус болов.

Энэ үеэр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд: "2028 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам хамгийн багадаа 32 суудал авна. Хийсэн ажлаараа дүгнүүлээд сонгуульд орох болно" хэмээсэн юм. Гэвч бодит байдал өөрийг үгүйлж байна.
УИХ-ын 2024 оны сонгууль ХҮН намын хамгийн оргил үе байсан бөгөөд түүнээс хойш тус намын рейтинг тогтмол урууджээ. ХҮН нам Засгийн Газарт орсонд тус намын дэмжигчид тун сэтгэл дундуур байсан бөгөөд хамгийн эхний эффект нь орон нутгийн сонгуулиар илрэв. Тус нам НИТХ-д ганц ч суудал авсангүй.
Түүнээс хойш Боловсролын Сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар зодолдсон гэх дуулиан үүсч, мөн л олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ч намынхантайгаа муудалцан, ХҮН нам тарах ёстой гэж мэдэгдэж байв.Мөн Боловсролын Сайд П.Наранбаярын алдаа ч олонтаа давтагдаж, хамгийн муу ажиллаж буй сайд нарын нэгэнд эргэлзээгүй тооцогдох болжээ. Саяхан тус намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн нэр хүндтэй нь гэгдэх Х.Золжаргал гарсан нь ХҮН намд маш том цохилт болов.
Өөрөөр хэлбэл ХҮН намын рейтинг 2024 оноос хойш тасралтгүй уруудаж, одоо хамгийн тааруу үедээ ирсэн гэхэд болно. Хойшид ч уруудах болов уу? Яг энэ хэвээрээ байвал УИХ-д 32 суудалтай болох ХҮН намын дарга Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?
Э.Солонго
sonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.