“Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар 3000 бүсгүйг баярлуулах нь ээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 05

 

 

   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн амьд домог болсон "Хурд" хамтлаг 3000 бүсгүйг баярлуулах нь ээ. Тодруулбал энэ сарын 08-нд буюу нөгөөдөр 15.00 цагаас “Улаанбаатар” паласын концертын их танхимд "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэй амплагед тоглолтоо хийх юм байна.

   "Хурд" хамтлагийн хувьд жил бүрийн "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан тоглолтоо хийдэг ч өмнө нь 200-300 хүний хүрээнд хийгээд өнгөрдөг байсан бол өнгөрсөн жил 20-н жилийн ойгоо хийсэн гэдэг үүднээс энэ жилийн баяраар 3000 бүсгүйг баярлуулахаар шийджээ.

   Акустик, банзан гитараар амплагед тоглох "Хурд" хамтлагийнхан амплагед тоглолтоо тавиагүй удаж байгаа бөгөөд ийнхүү "Пентатоник" наадмаас 2 удаагийн шилдэг концертын шагнал хүртэж байсан амплагед тоглолтоороо энэ жил монголын бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг барихаар болжээ. Мэдээж тус тоглолтонд "Зураг шиг бүсгүй", "Хайрын улаан сарнай", "Ханьдаа дуулъя", "Чи минь байгаа болохоор" зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдээ бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн эгшиглүүлэх ажээ. Ийнхүү эрчүүдийгээ тэр гайхалтай өдрөөр хайртай гэргий, хайрт ижий, хонгорхон бүсгүйчүүдийгээ баярлуулахыг хүсвэл "Хурд" хамтлагтай дуулж бүжиглэж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. 

     Тоглолтын тасалбарыг 1900-1950 утсаар үнэгүй хүргэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88098944, 99139933, 70002121, 70005151 утсаар болон https://www.facebook.com/events/803099039778403 фэйсбүүк хаягаар зочлож аваарай.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх