Аюултай харилцааг үзээгүй бол “амьд" яваад ч яахав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 05

Аюултай харилцааг үзээгүй бол “амьд" яваад ч яахав

21 минутын өмнө | 0 сэтгэгдэл

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Аюултай харилцаа" хайр сэтгэл адал явдлын эрэлд уншигч та яваагүй байгаа бол уг киног үзэхийг зөвлөж байна. Учир юу гэхээр гэр бүлийн үнэ цэнэ хийгээд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан "сургамжит" кино урьд өмнө нь хэн ч "Аюултай харилцаа"-нд гарч буй шиг сөхөн тавиагүй юм. 

Уг киноны зураг авалт, жүжигчдийн дүрээ бүтээсэн илэрхиймж, хурц шийдэл нь аргагүй л мэргэжлийн туршлагатай найруулагч ажилласан гэдэг нь харагдаж байлаа. 

Сэтгэл гэдэг нандин эрхтэн. Хайртынхаа сэтгэлд сорви үлдээхгүй, аз жаргалдаа сэв суулгавал ямар аюул дагуулж буйг өгүүлжээ. Уг киног үзсэн үзэгчид "Гэм нь урдаа, гэмшил нь хойноо" гэж Монголын эртний сайхан зүйр үгийг санах хэрэгтэйг бусддаа хэлж байгаа нь дуулдав. Тэд энэ киноноос болгоомжгүй хийсэн үйлдэл бүхэн аюултай болгож амьдралыг нь эрсдэл дунд оруулдаг гэдгийг ухаарсан нь сайн хэрэг. 

Урлагийн бүтээл эл ухаарал, болгоомжлол, сэрэмжийг өгөхийг зорьдог. Энэхүү зорилгоосоо ухраагүй "Аюултай харилцаа" хайр сэтгэл, адал явдалд уран сайхны киног үзэхгүй бол амьд яваад ч яахав. 

Та уг киног үзсэн хойноо л эл үгний утгыг тайлж, санал нийлэх биз ээ.

Д.Ана

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх