“Монгол Улсын төлөө зүтгэе” реалити шоуны ялагчаар дуучин Д.Найдандорж тодорлоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 10

 

Батлан хамгаалах салбарынхан "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний  94 жилийн ойн баярыг угтаж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой "Монгол Улсын төлөө зүтгэе" реалити шоу нэвтрүүлэг хийж буйгаа дуулгасан билээ.

 

Тэгвэл энэхүү шоуны ялагчаар залуу дуучин Д.Найдандорж түрүүллээ. Түүнийг уншигч та бүхэнтэй"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээрээ танил болсон.

Уг шоу нэвтрүүлэгт нийслэлийн 9 дүүргээс нийт 16 залуус оролцсон бөгөөд тэд 10 хоног цэргийн ангид байрлан цэргийн амьдралаар амьдарч цэргийн дүрмийн дагуу тэмцээн, уралдаан зохиогдож ялагчаа тодруулсан байна.

Дуучин залуугийн хувьд Чингэлтэй дүүргээ төлөөлж оролцжээ. Ийнхүү тус шоуны ялагч болсноор цэргийн албыг хаасанд тооцож байгаа гэнэ. 

"Монгол Улсын төлөө зүтгэе" реалити шоу нэвтрүүлэг энэ сарын 15-наас эхлэн  "ТВ9" телевизээр үзэгчдийн хүртээл болох юм. Олны танил эрхэмүүдийн оролцсон уг реалити шоу тун чиг өрсөлдөөнтэй болж өндөрлөжээ. 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх