Маргааш С.Төгсцогт анх удаа мэргэжлийн рингэнд тулалдана

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 11

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын үнэмлэхээ авсан утхайгаа дуулгасан. Тэгвэл тэрбээр маргааш буюу энэ сарын 13-ны өдөр анхны тулаанаа хийх гэж байна. 

Түүнийг мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа юм. Өдгөө 22 настай тамирчин маань анхны  “тулаанаа” Онтарио хотын “ Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд Premier Boxing Champions-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглоно. Тулааныг Spike TV сувгаар шууд үзүүлэх юм байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх