МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд дуудсан гэв үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 09 ・ 1
 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа өөрийн гараар “бүтээн босгоход” нь багагүй саад тулгарч эхэллээ. Ерөнхийлөгч эхлээд өөрт нь, дараа нь УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт үүрэг өгсөн.

Энэ тохиолдолд ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний үүргийг Ерөнхий сайд хэрхэн биелүүлэх бол, “Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах эрх мэдэл минийх” гээд эсэргүүцлийн гал нээх мэт шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцуулах уу гэдэг асуудал үүсч эхлэв. Дээр нь М.Энхсайхан гэдэг “том бодлоготон, туршлагатай хорчин”-ын санаачилгаар МҮАН-ынхан “Гурван яам өг. Эсвэл дайсан болцгооё” гэсэн шантааж хийх болсон. Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг  шантарч “Ажлаа өгсөн ч яах вэ” хэмээн ойр дотнынхондоо ярьсан сурагтай.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж буй энэ үед, яг гал халуун тохироон дээр нь гэнэт МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирэв. Тэр хэзээ ч ирж болох байсан ч чухам өчигдөр ирсний шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуудсан ч гэж тайлбарлах эх сурвалжийн үг үнэн байж болох юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр гэвэл  АН доторх фракцууд, тухайлбал Шонхор”, “Алтан гадас”, “МҮДН”, “Нэг ардчилал”-ынхан таран холилдож “хөл, толгой” нь олдохоо больсон гэнэ. Фракцууд холилдсон шалтгаан нь АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “гурван гишүүн тохироод нэг яам авч болно” гэх хошин тохироотой холбоотой аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын 39 гишүүний кнопоор 13 яамаа “худалдах” нь. Түүн дээр Ерөнхий сайд,  ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд гээд нийт 16 сайдтай байх шинэ танхимын төлөө 48 кноп л хэрэгтэй байгаа тул гурав, гурваараа “гал болж” дундаасаа нэг кноп “худалдаад” байхаар шийджээ. ТовчхондооЕрөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “Төрийн албан тушаал бол шагнал, мөнгө” гэдэг ёс бус зарчим биеллээ оллоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: