Хайкугийн гурамсан номын нээлт болно

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 03 сар 19

Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч,  МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан  номуудын нээлтийг хийхээр болжээ.

 “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим 03-р сарын 24-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын уран зургийн галерейн их танхимд болох ба Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү зэрэг хүндэт зочид уригджээ.

Уг арга хэмжээний үеэр гурамсан номын нээлт, “Монголын хайкугийн холбоо”-ны нээлтийн ёслол, Хайку шүлгийн калиграфийн үзэсгэлэн, “Хайкуг  хайхуй” эрдэм судлалын симпозиум болно.

Дэлхийн хайкугийн холбооны жинхэнэ гишүүн, хайкуч, “Монголын хайку”-гийн холбооны тэргүүн  Үржингийн Хүрэлбаатарын  хайкугийн гурамсан ном нь  монгол хүний авъяас билэг, оюуны чадавхыг  дэлхийд нээн илрүүлэх нэг алхам болж байна.

Үгийн сонголтоор гүн утга санааг илэрхийлж чаддаг хайкуг монголын утга зохиолд оруулж ирж буй энэ үйл явдлыг  түүхэн том гавьяа гэж үзэж болохоор байна.

Б.Мөнхжаргал

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх