Кино урлагт тодхон гэрэлтэх "залуу од" жүжигчин М.Баярбат

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 19

 


Шинэ үеийн кино жүжигчдийг өнгөлж байгаа залуусын нэг бол М.Баярбат.Тэр тусмаа хамгийн сүүлд “Миний ах атаман”киногоороо ёстой л нэг хуйхлаад өгсөн гэж хэлж болно. Энэ киног үзсэн маш олон үзэгч үнэхээр одоо манай кино урлагт ийм цэмцгэр, эрч хүчтэй залуу хэрэгтэй байсан гэж дуу нэгтэй магтаж байсан. Зөвхөн энэ кино ч биш. ”Аз жаргалын шок” инээдмийн киногоор жанрт баригдахгүй тоглож чаддаг жүжигчин гэдгээ аргагүй харуулж чадсан. Тийм ч учраас түүнийг шинэ үеийн кино урлагийн тодхон гэрэлтэх од гэж хэлж болмоор санагдсан.

Дахин давтагдашгүй өөрийн өнгө төрхөө гайхуулсан бүтээлээрээ нам гүмхэн мөртлөө тасралтгүй урагшаа тэмүүлсээр яваа энэ залуугийн дараагийн тэсрэлт юу байхыг харах цаг ойрхон бололтой. Залуу жүжигчин одоогоор  “Хар сувдны нууц ” кинонд бас нэгэн сонирхолтой дүр бүтээж байгаа юм байна. Мэдээж тэр дахиад нэг өөр М.Баярбатыг харуулах нь дамжиггүй.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх