Инээдмийн баярын тоглолтонд “Зууны манлай хос дуучид” нэгдлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 20

 


Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид болох Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар "Инээдмийн баярт" зориулсан тоглолтонд нэгдлээ. 

Уг тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд  19:00 цагаас ганцхан удаа болно. 

Ийнхүү урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Урлаг.мн сайтын 5-н жилийн ойн хүндэтгэлийн “Инээдмийн баяр”-т зориулсан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 89004147, 88004147, 77114747 дугааруудад холбогдож лавлаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх