Мөрөөдлийн театрын "Цаг өөр болжээ" инээдмийн жүжиг хаалтаа хийхэд 2 хоног үлдлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 20 ・ 1

 

Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл эрч хүч, инээд наргианыг үзэгчдэд харамгүй бэлэглэж байгаа билээ. "Цаг өөр болжээ" инээдмийн жүжгийн хаалтын тоглолт 2-хон хоног үргэлжилнэ. 

Энэ сарын 07-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон хэтрүүлэгт инээдмийн жүжигт үзэгчид ам сайтай байна. 

Зохиолч Папаян, ерөнхий найруулагч Бен жонсон, Дүрүүдэд Г.Эрхэмбаяр, А.Баттөмөр, Г.Алтаншагай, А.Бямбацогт, Б.Навчаа, Э.Намуун, Г.Даваазул, О.Үржинханд, Ч.Баярмаа, Ч.Мөнхбат, Е.Лхагвадорж, Н.Ану нар тогложээ. Чанартай чансаатай бүтээлийг үзэхийг хүсдэг хэн бүхэнд зориулсан жүжгийн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм.

Хэрвээ та "Цаг өөр болжээ" инээдмийн жүжгийг үзэж амжаагүй бол тус жүжгийн хөшгийг хаагдахаас өмнө нь амжиж үзээрэй. Хайртай дотно хүнтэйгээ энэ амралтын өдрийг инээд, хөөртэй өнгөрүүлэхийг хүсвэл Тусгаар тогтнолын ордонг зориорой. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: