Тайгын охин “Содурагийн дуулал”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 26

 


    UBS телевизийн бүтээл болох  “Содура” уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм. Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувьд заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна. Эргэж ирэхэд нь түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авах болно...

   Тус киноны дууг МУГЖ Б.Сарантуяагийн дуулснаар бид мэдэх болсон бол тайгын охин Содура ч энэхүү киноны дууг өөрөө дуулан амьдруулсан юм. Уншигчдийнхаа хүсэлтээр тус киноны гол дүрийн жүжигчин Ч.Очгэрэлийн дуулснаар "Содура" киноны дууг хүргэж байна. 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх