Инээдмийн баярт зориулсан Хошин урлаг, Нийтийн дуучдын тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 27

 

 

Хэдхэн хоногийн дараа инээдмийн баяр болох гэж байгаа билээ. Энэ өдрийг хайртай дотны хүндээ болон найз нөхөдтэйгээ инээдээр цалгиулж өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон. Тэгвэл тус баярын өдөр үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар нэгэн томоохон арга хэмжээ болохоор товоо аль хэдийнээ зарлагдсан юм. 

Тодруулбал, ирэх сарын 1-нд буюу Инээдмийн баярын өдөр зориулсан Хошин урлаг, Нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа болно. 

Уг  тоглолтонд хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн урлагийн шилдгүүдийн манлайлал МУГЖ Н.Төмөрхуяг, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Б.Туяа, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУСТА Д.Баасанжав, МУСТА Т.Баттогтох,  МУСТА Н.Баасандорж, МУСТА Г.Чинболор, МУСТА Д.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Э.Оюумаа, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Балдан, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА А.Түмэн-Өлзий, Хөсөгтөн хамтлаг, Параоди хамтлаг, Чапи & Суурь, ТВ Коктейль хамтлаг, ҮДЭЧ-ын бүжигчид, “Их монгол” хамтлаг, Шанз 3 хамтлаг, Язгуур хамтлаг, Угсаатан бүжгийн хамтлаг, "Мөрөөдлийн театр", "Андра" загварын агентлагийн моделиуд зэрэг 100 орчим уран бүтээлчид нэгдэж ая, дуу болон шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулна.

 Тус хамтарсан тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд эрэлт ихтэй байна. Хошин урлаг, Нийтийн дуучдын хамтарсан тоглолтын тасалбарыг Бөхийн өргөөний кассаар борлуулж байгаа бөгөөд 1900-1905 үнэгүй хүргэлт хийж байна.

Ийнхүү урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн Урлаг.мн сайтын 5-н жилийн ойн хүндэтгэлийн “Инээдмийн баяр”-т зориулсан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 89004147, 88004147, 77114747 дугааруудад холбогдож лавлах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх