“Жингэр нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьж л байдаг, үүрэгдэж л байдаг. Гэсэн ч хэн ч тоодоггүй нэг хүн бий болжээ.

Өнөөх “Жингэр нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна” гэсэн шиг түүний үгийг тоож байгаа төрийн байгууллага алга. Ерөөсөө энэ гүйцэтгэх засаглал бол ёстой л нохой хуцсан чинээ  үзэх болжээ. 
 

 

   Өнөөдрийн төрийн явцуурсан байдал, өчигдрийн алдаа оноог цэгнэх гээд энэ төрд ажил их бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа Засгийн газарт удаа дараа сануулж, үндэсний чуулган зохион байгуулаад ч тусыг эс олов. Цаадуул нь Монгол Улсад Ерөнхийлөгч гэж байдаг юм уу гэх шиг л чихэн дүлий сууцгааж байна. 

 

     Уг нь өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд Ц.Элбэгдорж баахан лиценз цуцласан. Нэмэр болсон нь ч бий л байх, нэрмээс болсон нь ч бий л байх. Нэмэр болсон нь хуулийн цоорхойд луйвар хийж байгалийн баялгийг эзэмшээд байсан нөхөд гар хоосон хоцорсон. Нэрмээс болсон нь өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалт 60 шахам хувиар буурахад Ерөнхийлөгчийн энэ шийдвэр багагүй нөлөөлөл үзүүлсэн. Улмаар өнөөдрийн зүдүүхэн амьдралын суурийг тавихад томоохон түлхэц болчихсон хэрэг. 

 

     Түүнчлэн 2010 оноос эхлээд 2012 он шувтартал шат дараалсан сонгуультай холбоотой их баривчилгааг эхлүүлсэн. Төрөлх нам, АН-даа туслах гэж тэр шүү дээ. Энэ нь ч намд нь хэрэг болсон нь ч бий, эргээд өөрт нь нэрмээс болох нь ч бас бий. Ерөнхийлөгчийг ийнхүү хүчин зүтгэж байхад намынхан нь ерөөсөө тоохгүй “жингэр хуцсан” чинээ л санаж сууна.

 

     Арга ядсан Ерөнхийлөгч маань “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх үндэсний эв нэгдлийн чуулганыг зохион байгуулав. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын бүтэц данхайж, нүсэр аппарат нь ямар ч зохион байгуулалтгүй ажилдаа ороод байсныг харсан хэрэг, уг нь.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх