С.Цэрэнчимэд: Дэлхийн аваргын бүс өгөөгүйд гайхаад л өнгөрсөн гэнэтхэн гардуулсанд их баярлалаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 30 ・ 2

 


Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэлхийн аваргын алтан бүсээ энэ сарын 2-нд гардаж авлаа.  Үүнийг “Mongolian open-2015” тэмцээний 63 кг-д барилдсан бөхчүүдийн шагнал гардуулах ёслолын өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Давгадорж дэвжээнд гарч ирэн С.Цэрэнчимэдэд 2014 оны дэлхий аваргын алтан бүсийг гардуулан өгч баярлууллаа. 

С.Цэрэнчимэд “Ташкентийн дэлхийн аваргад түрүүлсний дараа дэлхийн аваргын бүс өгөөгүйд гайхаад л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр гэнэтхэн гардуулж өгсөнд үнэхээр их баярлалаа” гэсэн юм Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос дэлхийн аваргын алтан бүсийг МЧБХ-нд илгээсэн байна. С.Цэрэнчимэд Узбекстаны Ташкент хотноо зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аваргын финалд Азербейжаны бөх Раткевичтай барилдаж 12:3 –аар ялж алтан медаль хүртсэн билээ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 02/

    амжилт хүсье,сайн барилдсан шүү,илүү сайн барилдаж монгол түмэнээ баярлуулаарай,

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 30/

    Amjilt husie

    Хариулах