Туршлагатай бас Төгс “Анчид” маргааш “Анд” гарна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 30

 


 

   “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино маргааш буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт "Тэнгис", 15.00 цагт "Хүннү", 18.00 цагт "Өргөө" кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ. Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартайшилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ.

  Тодруулбал: Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид тус киноны гол дүрийг амилуулсан юм. Та бүхэн драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар хэр сайн “Анчид” болохыг маргааш үзэх боломжтой боллоо.

Дашрамд сохирхуулахад, Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн үзэгчдээс азтай үзэгчийг шалгаруулж нээлтийн урилга бэлэглэх юм байна.

Тэд бол "АНЧИД".
ОНИЛНО... ОТНО... УЯРААНА... УРХИДАНА... ҮРГЭЭНЭ... АГНАНА...
Туршлагатай бас Төгс "АНЧИД"...

"Анчид" уран сайхны киноны трайлер

 Дуучин П.Баярцэнгэлийн дуулсан "Анчид" киноны анахдаа" дуу

"Анчид" угаасаа "АСУУДЛААР ДҮҮРЭН"

"Анчид" андаа гарахад бэлэн болжээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх