Тансаг хэрэглээ нь хэтэрсэн даргыг огцруулахаар болов.

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 05
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг хамт ажилладаг хэсэг нөхдүүд нь огцруулах асуудлыг дахин хөндөж эхэлжээ. Түүний хувьд хууль дүрэмд захирагддаггүй, өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тендэр зарлалгүйгээр төсвийн мөнгөнөөс завшиж өндөр өртгөөр тансаг тавилгаар өрөөгөө тохижуулсан, ажилчдаа халж, сольдог гэх мэдээлэл хоёр жилийн өмнөөс дуулдсан ч түүнд хуулийн байгууллагаас ямар ч хариуцлага тооцоогүй юм. 
Түүнчлэн албан тушаал, эрх мэдэлдээ хэтэрхий хайртай тул суудлаасаа ховхордоггүй, дээгүүрээ өмгөөлж хамгаалуулдаг томоохон албан тушаалтнуудтай, танил тал, найз нөхөд учраас түүний хууль бус, хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлж, авч үлддэг гэсэн шүүмжлэл байдаг бөгөөд ийнхүү хамт ажилладаг хэсэг нөхдүүд нь халуулахаар холбогдох байгууллагад нь өргөдөл гаргаж өгсөн төдийгүй энэ талаараа мэдээлэл хийжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх