Э.Төрмандах хулангийн унага худалдаж авчээ

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 06
Э.Төрмандах хулангийн унага худалдаж авчээ
1 цаг 5 минутын өмнө
Дорноговь аймгийн Хөвсгөл суманд монгол гүү болон хулангийн дундаас төрсөн унага бойжиж байгаа аж. Тус сумын малчных адуугаа хулантай нийлүүлж, ийнхүү анх удаа эрлийз унага гаргасан бөгөөд эзэд нь болон нутгийнхан нь хурдан хүлэг гарлаа хэмээн ихэд бэлэгшээж, хүзүүнээс нь хадаг зүүж тахижээ. 

Тэгвэл дээрхи унагыг дуучин Э.Төрмандах худалдаж авсан талаараа бичиж, “Ирээдүйд олон удаа түрүү магнай болох байх аа. Хулан чинь өөрөө хурдан амьтан шүү дээ” хэмээсэн байна. Дуучин залуугийн хувьд өдгөө гэргий О.Гансувдтайгаа хамтарсан тоглолтоо орон нутгийн бүх сумдаар толилуулж яваа билээ. 

Ийнхүү тэрбээр Дорноговьт тоглолтоор явж байгаад хулангийн унагатай болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх