“Мөрөөдлийн баг Дэлхийг аварна” хошин шоу тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 07

 

Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл эрч хүч, инээд наргианыг үзэгчдэд харамгүй бэлэглэж "Цаг өөр болжээ" хэтрүүлэгт инээдмийн жүжгээ найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон. 

Тэгвэл энэ удаад хошин шоу тоглолтыг толилуулж "инээд" бэлэглэхээр бэлэн болжээ. "Мөрөөдлийн баг Дэлхийг аварна" хошин шоу тоглолтонд уран бүтээлээсээ түр чөлөө авсан жүжигчин О.Дөлгөөнөө болон жүжигчин Батушка нар оролцож байгаа бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. 

Тоглолт дөрөвдүгээр сарын 11-наас эхлэн өдөр бүр 19 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдах юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9193-6767, 9902-0525 дугаарын утаснаас лавлах боломжтой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх