“Барса” бутниргэж, “Реал” даруухан хожил авлаа

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 08
 
 
 

Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлж яваа хоёр баг тус тусын тоглолтоо хийлээ. Нэгдүгээр байрт бичигдэж байгаа “Барселона” клуб энэ тойрогт талбай дээрээ “Альмерия” клубыг хүлээж авч, 4:0-ээр бутниргэснээр улирлын 74 дэх оноогоо авлаа.  

Тоглолтын 33 дахь минутад Месси тооны харьцааг нээж, улирлын 33 дахь гоолоо оруулсан. Тэгвэл Суарес 55, 90 дэх минутад хоёрыг хийсэн бол Бартра 75 дахь минутад нэгийг нэмэрлэжээ. 


Нөгөө талд тэргүүлэгчийг нэхэж яваа “Реал Мадрид” клуб “Райо Вальекано” клубын талбайд зочилж, 0:2-оор даруухан буулгаж авлаа. Ингэснээр 70 оноотой болж ирж байгаа юм. Тоглолтын 68 дахь минутад Роналдо улирлын 37 дахь гоолоо оруулсан. Харин 73 дахь минутад Хамес Родригес гүйцээжээ.  

Бусад тоглолтын үр дүн
Департиво 1-1 Кордоба 
Гранада 1-1 Сельта 

 
Эх сурвалж: www.mminfo.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх