Хакухо М.Даваажаргал: Би 2020 он хүртэл зодог тайлахгүй

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 09

 

hakuhooЯпоны мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан билээ. Хакухо М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чадсан сумогийн амьд домог болсон. Тэгвэл Хакухо сумогийн дэвжээнээс 2020 он хүртэл буухгүй гэдгээ хэллээ. Тэрээр  “Миний аав дархан аварга цолтой бөх. Бас чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг мандуулж явсан алдартан. Хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. Тиймээс би 2020 он хүртэл зодог тайлахгүй. Цаашлаад 2020 оны олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавыгаа гишгэсэн мөрөөр явна. Олимпийн наадмын нээлтийн үеэр их аваргын ёслол үйлдвэл хэчнээн сайхан бэ. Харин олимпийн дараа би албан ёсоор зодог тайлах болно” хэмээв. Ямартай ч Монгол түмнийхээ бахархал болсон Их аварга М.Даваажаргал ойрын таван жилдээ сумо сонирхогчдоо баясгах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх