103-тайдаа дунд сургуулиа дүүргэв

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 16
 
АНУ-ын Висконсин мужийн оршин суугч 103 настай Мари Хант дунд сургуулийн хөтөлбөрийг дүүргэж, холбогдох гэрчилгээгээ авчээ. 

Энэ эмгэн сургуулиа 90 жилийн тэртээ хаясан нь учир шалтгаантай гэнэ. Тэрбээр найман дүүгээ асран хүмүүжүүлэхийн тулд тийм алхам хийсэн аж. Гэхдээ л тэрбээр хэзээд эхлүүлсэн зүйлээ дуусгахыг мөрөөдөж байжээ.

“Энэ бол миний хийхийг мөрөөдөж байсан зүйл. Өмнө нь надад ийм боломж байсангүй. Тэгвэл одоо 90 жилийн дараа би үүнийг чадлаа” хэмээн Хант тайлбарлажээ. Дунд сургуулиа дүүргээд Мари Хант коллежид элсэн суралцах тухай бодож эхэлсэн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх