"Ариун хаврын тахилга" этно балетын хэвлэлийн хурал болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 19

 

   Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа билээ.

  Тус тоглолтын хэвлэлийн хурал 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу лхагва гаригт 12:00 цагаас "Улаанбаатар чуулга"-ын байранд болох гэж байна. Хэвлэлийн хуралд чуулгын дарга Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, хөгжимчин Б.Бойжоо зэрэг уран бүтээлчдийн төлөөлөл оролцож тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

Эх сурвалж: www.urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх