Жүжигчин Б.Баттөр: Хөндүүр сэдвийг зоригтойгоор шүүрч авсан нь их таалагдсан

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 21

 

Бидний эчнээ танил хартай эхнэртэй "Тусгай салаа"-гийн Түвшингийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баттөр кино урлагтаа эргэн ирлээ. Тэрбээр хэсэг уран бүтээлээсээ завсарлага авсны дараа "Донор"-оор үзэгчдтэйгээ дахин уулзав.

Шинэхэн дүрийнхээ талаар "Энэ дүрийн өгүүлэмж нь өнөөгийн нийгэмд үнэнчээр ажиллаж буй хүн эцэстээ ямар зүйлд хутгалдан хохирогч болж байгаа тухай гардаг. Бүх зүйлээ алдахад хүрсэн ч буцааж олж авах гэж шантралгүй тэмцэж байгаа тууштай залууг харуулсан. Анх найруулагч санал тавиад зохиолыг уншихад миний тоглох дүр маш хүнд санагдсан. Гэхдээ тэр нь надад таалагдсан. 

 

Яагаад гэвэл жүжигчнээс маш их хүч шаардах, хүнд зураг авалт ихтэй болохоор өөрийгөө сориод үзье гэж бодсон юм. Хоёрдугаарт, яг өнөөгийн нийгэмд хөндүүр сэдвийг зоригтойгоор шүүрч аваад бүтээл хийх гэж байгаа нь их таалагдсан. Энэ киноны агуулга их хүнд, үнэхээр амьдрал дээр ийм зүйлтэй тулгарвал яах вэ гэж өөрийн эрхгүй бодохоор. Ер нь хүн гэр бүл, найз нөхөд, хамт ажиллаж байгаа хүмүүсээ хамгаалж байх хэрэгтэйг ойлгосон шүү" хэмээн жүжигчин залуу онцлон хэлсэн юм.

Д.Ана

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх