Зүрхээр наадсан “зэрлэг цэцэгс” тооцоогүй тоглохоор шийджээ.

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24 ・ 1


Дэлгэцийн гурав дахь уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо дахин уулзахаар сэтгэл догдлон яваа “Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид сонирхуулах зүйл ихтэй байгаа нь дамжиггүй. Тэд ирэх тавдугаар сарын 08-нд бүх кинотеатрын дэлгэцнээ гаргахаар зэхсэн “Тооцоогүй тоглоом” уран сайхны шинэ киноныхоо нээлтийг тун ч өвөрмөц байдлаар хийх гэнэ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг хоёр ч киногоороо урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, үзэгч фэнүүдээ байлдан дагуулж чадсан “Хувьсал”-ынхан энэ удаад залуу уран бүтээлчдийнхээ авьяас чадварыг сорьж, жинхэнэ утгаараа хувьсал хийхээр зэхжээ. 

Адтай, авьяастай нь “дэндсэн” гэмээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүйчүүдийн итгэл сэтгэлийг хүлээж, өндөр хариуцлага үүрнэ гэдэг амаргүй даваа. Гэсэн хэдий ч өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх он цагийн хэлхээсээр хөвөрч буй хүмүүний амьдралд тэд “Өнгөрсөн үеэ дээдэлж, ирээдүйгээ хүндэтгэж байж одоо цагтаа та өөрийн “Би”-гээ бүтээн хүчирхэг оршино” гэх ухаалаг сонголтыг хийсэн нь энэ. Тиймээс шинэ залуу уран бүтээлчдээ хөхиүлэн дэмжиж, “Тооцоогүй тоглоом” киногоороо үзэгч олонд чухам хэн болохоо харуулах алтан боломжийг олгожээ. Залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл хийгээд үүрэг хариуцлага гэж юу болох, амьдралын олон даваа нугачаанд хэрхэн өөрийн мөн чанарыг авч үлдэх талаар өгүүлсэн сургамжтай, сонирхол татам үйл явдлаар дүүрэн уг киноны гол дүрд жүжигчин Г.Бямбасүрэн, О.Мөнхдалай, Н.Цэнгэлжаргал, Ч.Мөнхболд нар тогложээ. 

“Хувьсал” продакшны ирээдүй хойч үе хэмээгдэж буй авьяаслаг залуу жүжигчдийн шинэ өнгө төрх, гайхалтай ур чадвар, уйгагүй хөдөлмөр зүтгэлийг үзэгчид фэнүүд нь “Тооцоогүй тоглоом”-оос л харах үлдэв. Дашрамд дуулгахад, уран бүтээлчид маань “Тооцоогүй тоглоом” киноны нээлтийн үеэр шинэхэн байрныхаа нээлтийг хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. “Хувьсал оффис”, “Хувьсал энтертайнмент”, “Хувьсал танхим” зэргээс бүрдэх энэхүү байрандаа тэд СУИС-ийн чадварлаг, туршлагатай багш нарыг урьж тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг юм билээ.
Эх сурвалж www.wikimon.m 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 09/

    Uchugdur tootsoogui togloom kinonii neeltiig uzelee. Sonirholtoi sonin sedevtee kino bn. Zaluu jujigchid n sain togoljee. Urgelj sain buteeleer uzegchidiinhee melmiig mylaaj baidag huvsaliin hamt olondoo bayrallaa

    Хариулах