“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 26

 

   Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. 

  Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. 

   Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг 2-р ээлжний шалгаруулалтандаа үлдээд байгаа 23-27 ны хооронд буюу өчигдөр оройны 8:00 цагаас эхлэн санал асуулга явагдаж эхэлсэн бөгөөд 27 ныг дуустал явагдах нь ээ.  

Иймд элэг нэгт эрхэм ахан дүүс та бүхэн “Хөсөгтөн” хамтлагаа доорх зааврын дагуу орж саналаа өгөн дэмжицгээе 

‪‎Asias Got Talent‬ -д санал авах 3 төрлийн боломж бий. 

Үүнд:
1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT12 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/
2. Фэйсбүүкийн AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай. 
3. Та ухаалаг утастай бол "Asia's Got Talent" гэсэн апп -г утсандаа суулган Khusugtun гэж сонгоод саналаа өгөх юм. Эсвэл https://fbvotenow.asiasgottalent.tv/ энэ хаягаар өгөөрэй 

Энэхүү санал хураалт нь 4-р сарын 23-ны 20 цагаас 4-р сарын 27-ны 23:59 хүртэл буюу өнөөдөр орой дуусах тул та бүхэн саналаа идэвхитэй өгч "Хөсөгтөн" хамтлагаа дэмжээрэй 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх