Намуун “Ганц хором” цомгоо танилцуулна

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 04 сар 26

Монголын рок попын ертөнцөд өвөрмөц өнгө төрх, имидж бүхий “Киви”  хамтлаг байгуулагдснаасаа хойш залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дахь “Хар сувд” хэмээгддэг дуучин  Намуунаа СГЗ Д.Ухнаагийн “амьны ач охин” төдийгүй  “Киви” хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн. Тэрээр  рок попын “тогоон”-д хамгийн өвөрмөц дүр төрх, имиджтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг. Тэгвэл СТА Намуунаа өөрийн анхны “ONE MOMENT” цомгоо өлгийдөн авлаа. Цомгийн хэвлэлийн бага хурал энэ лхагва гарагт буюу 4 сарын 29-нд 12 цагаас Чингис зочид буудалд болох юм.Дашрамд дуулгахад тэрбээр уг мэдээлэлд ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөд өөрийн анхны бие даасан цомгоо бэлэглэх юм байна.  Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх