Маргааш “Хар сувдны нууц” тайлагдаж, I phone 6S-ийн азтан ч тодорно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 29

 


Монголын кино урлагт дахин нэг шинэ бүтээл төрөх гэж байна. Та бүхэн энэ зуны гадаа талбайн эхний шоу Ялалтын талбай дээр болох "Хар Сувдны Нууц"-ын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Тус кинонд Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан 4-н хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо,бүтэлгүй мухар Ганбаа,дүлий Чинбаа,генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө. Тэдэнд захиалга өгсөн нууц ноёнтон хэн болох нь тодорхойгүй...талаар өгүүлнэ. 

Адал явдалт, инээдмийн киноны найруулагчаар Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан байна.  Гол дүрүүдэд жүжжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

Бүх насныханд зориулсан "Хар сувдны нууц"-ыг Уужим фильм, F Студио, MIM Филмд бүтээсэн юм.

Ганцхан хоногийн дараа буюу маргаашийн нээлтэнд   Дуучин Хишигдалай,  Зоригт,  Дуучин Баярцэнгэл, Fire хамтлаг, L-Guards хамтлаг оролцохоос гадна үзэгчдийг гэнэтийн олон бэлгүүд хүлээж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. 

Дашрамд дуулгахад, нээлтийн үеэр  "Vine" бичлэгийн азтанг зарлаж I phone 6S-г гардуулах юм. Уралдаанд оролцож буй бүтээлийг Хар Сувдны Нууц МУСК цахим хуудсаар зочилж үзэх боломжтой бөгөөд таалагдсан бичлэгтээ саналаа өгөөрэй. 

 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх