Цөөхөн Монголчууд "машин" гэх зэвсгээр олон хүний амийг хөнөөсөөр байна

Нийгэм ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 10 сар 14 ・ 3

Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байх уу? гэх асуулт сүүлийн үед бодогдох болсныг нуугаад яахав. Хутга мэс бариад хүн рүү дайран амийг нь хөнөөгөөд байгаа бус. Харин дөрвөн дугуйтай" машин" гэх зэвсгээр олон хүний амийг хөнөөсөөр байна.

Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж гурван сая хүрэхгүй бид хоромхон зуурт нэгнийхээ амийг авч одож байгаа нь харамсалтай. 

Улсын хэмжээнд 2013 онд 18367 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч. Харин өнгөрсөн наймдугаар сарын дундуур 14 хоногт зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шижтэй 189, осол зөрчлийн шинжтэй 295 дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллажээ. 

Сүүлийн үед зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг дайран амь насыг нь хөнөөж, хэргийн газраас зугтах хэрэг илүүтэй гарах болов. Тухайлбал, аравдугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан. Жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлсэн юм.

Энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим БГД-ийн нутаг З-р эмнэлгийн урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас мөн л зугтсан хэрэг гарав. Хэргийн газрыг орхин зугтсан жолоочийг камерын дүрс бичлэгийн тусламжтайгаар олж илрүүлсэн. 

Дээрх хэргүүдийг НЗЦГ-т шалгаж байна.  Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж явах хэрэгтэй. Осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг замын цагдаагийн Ерөнхий газраас анхааруулсаар байна. Гэсэн хэдий ч иргэд хэргийн газраас зугтасаар л хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр...

2006 онд Нийслэл хотод 69 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцдог байв. Тухайн үед 483 цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байжээ. Харин өнөөдөр 2014 онд нийслэл хотод 45 0000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх судалгаа бий. Харамсалтай нь замын хөдөлгөөнд оролцаж байгаа машинд хяналт тавих алба хаагчидийн 455 цагдаа ажиллаж байна. Үүнээс харахад автомашины тоо 6 дахин өссөн байхад цагдаагийн ажиллах хүчин 28-аар багасчээ. 

Жолооч та осол гаргасан үедээ хэргийн газраас зугтах бус харин иргэний үүргээ биелүүлэн түргэн тусламжын үйлчилгээ үзүүлж, цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Айж тэвдэж хэргийг нуугаад өнгөрч болох байх гэсэн өнгөц бодлоосоо болж шоронгийн хаалга татаж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. 

Хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж оролцвол та бусдын амийг хөнөөхгүй, ялтан болохгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдарна. 

Сэрэмжлүүлэг хүргэх үүднээс дараах бичлэгийг хүргэж байгаа болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dsa / 2014 10 сар 15/

    odoogiin ene nusaa hatsrandaa naasan batsaanuud, huduunuus irsen taxichid unendee duremee barimtladaggui xurd xetruuldegshdee. Zaluuchuud bol iluu ixeer zurchil gargaj bgaa. Tiim bolxoor ali bolox 22 nasnaas n surgaltand suulgadag bolgovol yaasiin bee bas surgalt n 3 saraas doosh baij boloxgui gex m

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 15/

    Жолооч нар дүрмээ мэддэггүй зогсоол дээр зөв байрлуулж чадахгүй хүн олон байна дугуйг түгжлээ л гэнэ ,чирээд аваад явлаа л гэнэ дахин тийм зөрчил гаргавал дахин сургалтанд суулгах хэрэгтэй мөн хөдөө орон нутагт ч хүртэл адил хэрэгжүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 15/

    Энэ арай дэндэж байнаа ,ер нь жаахан гайгүй машин унахаар юм харахаа больдог юм шиг байна,************ жолоочийг баригддаг л юм бол шууд 5 жил эрхийг хасах хэрэгтэй ,мөн ************гаар аваар хийвэл бүх насаар нь эрхийг мөн хасах хэрэгтэй ,эрхээ хасуулаад машин барьж яваа хүмүүсч олон л байгаа хату

    Хариулах