Дуучин Б.Баярцэцэгийн “шинэ төрхийн учиг тайлагдлаа”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 04 ・ 4

Дуулсан дуу болгон нь хит болж,  чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрбээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Өөрийн гэсэн дүр өнгө аясаа өдгөө урлагийн тогоонд мөнхөлсөн түүний аялгуу үгүйлэгдэх болсон. Тэгвэл дууч бүсгүй өөрийн цахим хуудаснаа "өхөөрдөм, ялдам" төрхийг илтгэсэн гэрэл зургуудаа нийтэллээ. 

Өөрийн амьдралаа хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй дуучин Б.Баярцэцэгийн шинэ дүрийг бүтээсэн гэрэл зургуудыг энэ удаад онцлон хүргэж байна. Энэ сард амжуулсан ажлууд гэж нэрлэгдсэн зургийн тайлал тайлагдлаа. 

 

Тавдугаар сарын 08-нд "Крокус эвент холл"-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болно. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байгаа. Уран бүтээлчид хэдийн бэлтгэлдээ гарчихсан байгаа билээ.

 

Өвөрмөц тембр, импровизаци шаардсан уянгалаг дуунуудаас бүрдсэн Б.Баярцэцэгийн урын сан хөнгөн, цоглог хэмнэлтэй дуунуудаар ч баялаг. Энэ удаагийн тоглолтын хүрээнд түүний урын сан бидний ах эгч, аав ээжийн доргин бүждэг байсан 80-90-ээд оны диско дуунуудаар баяжиж байгаа.

Түүний тоглолт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд ийнхүү танигдахын аргагүй болсон төрхний учиг тайлагдах нь энэ.

Д.Ана

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: