“Хар сувдны нууц” инээдмийн киноны тасалбар эрэлттэй байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 07

 

Инээдмийн киноны шинэ өнгийг тодорхойлсон "Хар сувдны нууц" уран сайхны киноны тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. 

Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө. Тэдэнд захиалга өгсөн нууц ноёнтон хэн болох нь тодорхойгүй... Цааш дөрвөн хулгайч хэрхэхийг кино теарыг зорьсноор учгийг тайлж учрыг нь тунгаах болно. 

Ажлын сүүлчийн өдөр хайрттайгаа болон ойр дотны хүмүүстэйгээ алжаалаа тайлж инээдээр цалгиж хар сувдны нууцад нэвтрээрэй.

Д.Ана

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх