“Эр хүн болгооч” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 21

 

УДЭТ-ийн жүжигчин, туслах найруулагчаас урлагийн гараагаа эхэлсэн Э.Батхүүг уншигч та "Татар ажиллагаа" киноны Колягийн дүрээр нь илүүтэй сайн танина. Өдгөө "Шинэ үе"  продакшны жүжигчин жүжигчнээр ажиллаж байгаа юм.

“Би чамд хайртай”, “Ганган төгс”, “Мөрөөдлийн ажил” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон тэрбээр өөрийн бие даан найруулсан киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй яваа гэнэ шүү.

 

"Эр хүн болгож өгөөч"  кино нь  "Mind media group"-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт,МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ.   Тус киноны албан ёсны трэйлэрийг хүргэж байна.

Д.Ана

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх