Дуучин Л.Насанбуян аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 26 ・ 2

 


МУГЖ Б.Сарантуяагийн гарын ганц хайртай шавь нь хэмээн олноо танигдсан дуучин Л.Насанбуянг танихгүй хүн үгүй. Тэгвэл өдгөө түүнийг Монгол улсын  филорманийн гоцлол дуучин гэдгээр нь уншигч та илүүтэй таних болсон.  

Телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гарсан дуучдаас өөрийн дуучин болох хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай, хөдөлмөрч зангаараа ялгардаг дуучин.

 

Тэрбээр бие даасан тоглолтоо хөдөө орон нутгаас эхэлсэн юм. Энэ оны гуравдугаар сарын 18-нд өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймгаас аялан тоглолтоо эхлэн бөгөөд тус аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Жаргалант, Бөмбөгөр, Галуут сумуудад  малчид, төлчдийн баяраар очиж ая дуугаа өргөсөн билээ. 

 

Тэгвэл дуучин Насаа аялан тоглолтоо үргэлжлүүлэх гэж байгаа гэнэ шүү. Энэ удаад Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Цаашлаад хөдөө орон нутгуудаар аялан тоглохоор төлөвлөсөн байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: