Т.Санчир Филиппиний багтай гэрээгээ цуцаллаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 01

 

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг, PBA-ийн баг болох Хинебратай гэрээ хийж, тус улсын лигт тоглож эхлээд байсан. Гэвч хоёр талын тохиролцоогоор гэрээгээ цуцалсан байна. 

Тэрбээр дөрвөн тоглолтод оролцохдоо 4.5 оноо,1.0 самбар бөмбөг авч,1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлттэй байжээ.

Энэ талаар тэрээр өөрийн фэйс хуудсандаа: “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” хэмээжээ.

Түүний оронд БНСУ-ын хамгаалагч Jiwan Kim-ийг авч байгаа юм байна. Тэрбээр 2014-2015 оны улиралд 5,09 оноо, 1,87 самбараас бөмбөг авч, 2.24 оновчтой дамжуулалт дундчилсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх