“Mongolian Academy Awards”-ийн шилдгүүд энэ сарын 7-нд тодорно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04

 


Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн төвшинд хүргэх зорилготой зохион байгуулдаг “Mongolian Academy Awards” академийн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд болно.

Энэ удаагийн наадам шинээр нээлтээ хийж буй “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулагдана. Монголын үндэсний кино урлагийн академи дотооддоо кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн төвшинд хүрсэн чансаатай уран бүтээлүүдийг гаргах. Мөн киногоор дамжуулан үндэсний онцлог, соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор 2008 онд үүсэн байгуулагдсан билээ. 

Тав дахь удаагийн Монголын үндэсний академийн дээд шагнал гардуулах ёслолд кино урлагийг анхлан сонирхогчид болоод кино урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүхий л уран бүтээлч оролцох боломжтой юм. Мөн өнгөрсөн оны зургадугаар сарын 10-наас энэ жилийн зургадугаар сарын 1-ний хооронд нээлтээ хийсэн Монголын киноны бүх уран бүтээлчид оролцож болно. Энэ хугацаанд нийт 43 кино нээлтээ хийсэн байна.

 

Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаан хивсний ёслол, Коктэйль буюу хүлээн авалтын ажиллагаа, Шагнал гардуулах ёслол, “After party” гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдах аж.

Наадмын номинациудаас дурьдвал, шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг зураач зэрэг 18 номинаци багтсан байна.


Ингээд нэр дэвшин өрсөлдөх боломжтой кинонуудыг танилцуулъя. 


1. ТАНХАЙ ТЭЭГЧ
2. ЭЭЖ ЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ
3. ХҮДЭН
4. АЛТАН УС
5. МУХАР ГУДАМЖ
6. БӨМБӨГ
7. ОМАРЫН ЭРЭЛД
8. ТУСГАЙ АЖИЛЛАГАА
9. ЗҮРХ ЗОГСОХГҮЙ
10. ӨНӨӨДӨР
11. КОД
12. АМЬДРАЛ НУЛИМСАНД ДУРГҮЙ
13. СААРАЛ ХҮН
14. АЮУЛТАЙ ХАРИЛЦАА
15. ХҮҮХЭЛДЭЙ
16. ТЮТЮ
17. ХАМТРАН АМЬДРАГЧ
18. НАДАД ИТГЭЭЧ
19. ААВ
20. УЧРАЛ
21. 247 ГРАДУС
22. СОДУРА
23. ҮНДЭСНИЙ БАЯЛАГ
24. ГУРВАН НАЙЗ
25. ХАР СУВДНЫ НУУЦ
26. ТООЦООГҮЙ ТОГЛООМ
27. ДОНОР
28. АНЧИД
29. ХӨГЖИЛТЭЙ ӨДӨР
30. АР ХУДАРГА
31. МИНИЙ АХ АТАМАН

Ийнхүү тун удахгүй “Mongolian Academy Awards” наадмын шилдгүүд тодрох нь ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх