Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ардын намтай хамтрахгүй, Р.Амаржаргалыг хэзээ ч сайд болгохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 16

 

АН доторх асуудал улам хурцадсаар байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол жийгдэгсэд, гомдогсод, хоосон хоцрогсод, албан тушаалд очигсод гэх мэт эрх ашгаараа нэгдэн нийлэх болжээ. Энэ нь шинэчлэгдэж ядан байгаа Засгийн газрын хувь заяаг улам хүндэрүүлэх болжээ.

    Учир нь АН-ын сүүлийн хэдэн бүлгийн хуралдаан ч халуухан болжээ. С.Баярцогт нэгэн цагт "Улс эх орны том эрх ашгийн төлөө МАН-ыг урьж засагтаа оруулья" гэж хэлээд будаа болсон доо. Тэгэхэд С.Баярцогтын үгэнд АН-ын олон гишүүн эргэлзэж байсан. Тэгвэл одоо УИХ дахь АН-ын олон гишүүн С.Баярцогтын үгэнд итгэх болсон төдийгүй хэрэгжүүлэх ёстой гэж зүтгэж эхэлжээ. Тиймээс АН-ын бүлгийн хурал дээр цөөнгүй гишүүд "МАН-тай хамтрах хэрэгтэй. Энэ чигээрээ яваад байвал хөрөнгө оруулалт алга. Оюутолгой ойлголцохоо байлаа. Ирэх жилд аягүй бол цалин, тэтгэвэр тавихад хүндэрнэ. Тэр үед хожимдсон хэрэг болно. МАН-ынхан гудамжинд гарна. Цалин, тэтгэвэрээ цагт нь аваагүй ард түмэн нийлнэ. Ингээд байдал улам хэцүүднэ. Тэгэхээр эртхэн МАН-ыг засагтаа урья. Бидэнтэй хамтарч байгаа "Шударга ёс" эвсэлийг хар. Дандаа л биднийг ил, далдаар гутаах ажиллагааг хийж байна. Түүнийг нь МАН дандаа өлгөж авах боллоо. Ийм маягаар хол явахгүй" гэсэн утга агуулгатай үгийг ээлж дараалан намын даргадаа дайжээ. Харин АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Би хэзээ ч МАН-тай хамтрахгүй. Тийм үг надад бүү цухуйлга. Би Ерөнхий сайд байгаа цагтаа тэднийг урихгүй" гэсэн эрс шулуун үгээр хариу барьжээ. Ингээд МАН-ыг засагтаа урих ёстой гэсэн санаачилга гаргагсад мухардалд оржээ. Тийм ч учраас өчигдөрийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "МАН-ыг засагт уриагүйнхээ төлөө адлуулж явна" гэсэн утгатай үг хэлсэн нь цаанаа ийм үйл явдал өрнөсний нэгэн гэрч болсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх