“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөг боллоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 16 ・ 1

 

  “Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөг боллоо. “Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээр тэтгэж  байдаг  үзэгч,  сонсогчиддоо  талархал  илэрхийлэн  хүндэтгэл үзүүлж, анхны цомгоо өргөн барьлаа. 

   Монголын  орчин  үеийн  хөгжмийн  урлагийн  өнгө  төрхийг  тодорхойлогч  хамтлаг,дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан “Honey  moon”  анхны  цомогт  поп,  каунтри,  dance  зэрэг  хөгжмийн  урсгалаартуурвисан 12 дуу багтжээ.  Үүнээс,  “I  Love My Luv”,  “Хаа хүрэх гэж”,  “Дурлалынсезон”,  “DR.Love”,  “Хүндэт  аав  ээждээ”,  “I  Just  party”,  “Хар  дарсан  зүүд”  зэрэгсонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна хамтлагийн дуу хөгжмийг илүүшинэлэг  түвшинд  илэрхийлэх  5  шинэ  бүтээл  оржээ.  

   Эдгээр  дуунууд  нь  хайрдурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан бөгөөд  хамгийн  чухал  нь  хайрыг  олон  талаас  нь  мэдэрч,  аялгуулан  шүлэглэж, дуулж болдог гэдгийг онцолсон юм.

    Өнгөлөг, халуун дулаан уур амьсгал,өөдрөг өнгө төрх, эерэг гэгээлэг хандлагыг илэрхийлсэн  цомгийн бүх дуунууд нь үнэн хайр, эрч хүчийг сонсогч та бүхэнд түгээх нь ээ. “Honey moon” цомгийн албан ёсны борлуулалт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 16.900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн сонсогчиддоо цомгийнхоо дээжээс бэлэглэсэн юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: