Чихэвчгүйгээр сонсох “VIBE live Fm105.5” апплэкэйшныг татаж аваарай залуус аа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 22

 

Монголд радиогийн хөгжил 1930 онд ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирсанаар эхэлж байсан түүхтэй.

Үүнээс хойш МҮОНР, FM100.9 нэвтрүүлгээ цацаж эхэлсэн билээ. 1995 онд "Улаанбаатар”-102.5 байгуулагдаж хэт богино долгионы радио өргөн нэвтрvvлгийг явуулах болж шинэ өнгө төрхийг оруулж ирсэн. Тэгвэл өдгөө үйл ажиллагаа явуулж буй фм-үүдийн тоог нэгээр нэмж "VIBE Live FM105.5" мэндэллээ.

Шинэхэн фм сонсогчддоо зориулж онлайнаар шууд хүрэх юм. Мөн чихэвчгүйгээр сонсох боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн та бүхэн цаг алдалгүйгээр хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлын мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой. 

Та андройд гар утастай бол play store-гоосоо VIBE live Fm105.5 гэж хайлт хийгээд  апплэкэйшнээ татаж авах юм.

 

 

 

Харин IOS гар утас хэрэглэдэг бол апплэкэйшнээ ийнхүү татна.

 

Дашрамд сонирхуулахад, тус фм-ийн албан ёсны нээлт маргааш 20 цагаас "Crocus event hall"-д болно гэдгийг дуулгая.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх