“Камертон” -ы төрсөн өдрийн “White & black” шоу өнөөдөр болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 23

 


Одоогоос 20 жилийн өмнө энэ өдөр  "Камертон" хамтлаг байгуулагджээ. Үеийн дөрвөн хөвгүүн дуулах хүсэл тэмүүлэлтээ хөтлөгдсөн нь өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм.  Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар хамгийн анх "18 нас" дуугаа өөрсддөө томдсон хослолтой тайзнаа гарч дуулж байсан гэдэг.

Тэд хамтдаа 18 нас (1995),  Уйлахдаа ухаар (1999), Амин нутаг (1999), Retro 2 Remix (2000), June 24 (2000), Төгсөшгүй (2001), Өнөөдөр (2003), Хайрын хот (2003), June 2004 (2004), Celebration (2004) цомгоо сонсогчддоо хүргэсэн.

Мөн  2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа цомог гарган фэнүүддээ бэлэг барьсан. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд,  Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргасан.

 

Ийнхүү амжилтын түүхээ хамтдаа бичилцсэн фэнүүдтэйгээ өнөөдөр орой төрсөн өдрөө бут тэмдэглэхээр болсон билээ. 

Их хотын цоглог залуусын цугларах сүүлийн үеийн шоу эвэнтийн цэг болсон "Crocus event hall"-дКамертончууд давхар давхар баяраа онцгойлон тэмдэглэн өнгөрүүлэх юм. Өнөө орой 20 цагаас  "VIBE105.5" радиогийн албан ёсны нээлт "Black & White party"-нд мөн "Камертончуудын 20 нас"-ны төрсөн өдөрт та бүхнийг урьж байна.

Энэ үдшийн хүндэт зочдоор поп урсгалыг төлөөлөн 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа "КАМЕРТОН" хамтлаг, Рок урсгалыг төлөөлөн "НИКИТОН" гэх мэт хөгжмийн бүх урсгалын төлөөлөл болсон рок попын шилдэг хамтлаг дуучид зочдоор ирнэ.

 

 

Дашрамд дуулгахад, "Камертон" хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт, дуучин Д.Болд гол цогтой залуучууд аа хар, цагаанаар гоён хамтдаа нэгэн үдшийг доргио өнгөрүүлцгээе хэмээн уриалсанг энд онцлон хэлье.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх