“Хөсөгтөн” хамтлаг наадмын тоглолтыг нээнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 06 сар 26 ・ 1

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг”  ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм. Ингээд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Asia`s Got Talent” буюу "Авъяаслаг Aзичууд" шоунд амжилттай оролцож II байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МАНДАН БАДАРЧ, МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ...

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 28/

    muu hamtlag daa?enyygeer neeh hereg bna yy?...Ta nar togloltdoo anhaar!!!!yneheeriin hychtei arga yhaan bodoj ol?Delhii eneeder eder ireh byr ondoosij bna gej oilgoj bna yy?...Ta nar zebhen ene hoid Tubagiin hamtlagt yaladchihaad baigaagaan saitar yhamsarla!ta nariig dyy hyyr,sydalgaa sinjelgeendee,

    Хариулах