Наадмаар "Хошин урлаг"-ийн нэгдсэн тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 07 сар 01

 

 Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнууд наадамчин олон та бүхэндээ зориулан хошин урлагийн нэгдсэн тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 10 - ны өдөр "Соёлын төв өргөө"-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглох юм байна.

  Тоглолтонд "Х түц" продакшн, "Маск" продакшн, "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци", "Пароди" хамтлаг, Чапи&Суурь зэрэг монголын хошин урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Хошин урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95954141, 94994141 утсаар лавлаарай 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх