"Styline naadam" парти энэ сарын 10, 11 нд болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05

 

     STYLINE NAADAM PARTY Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Bros Records болон NU Producing  санаачлан Германы алдарт DJ Styline-г эх орондоо урьж авчиран STYLINE NAADAM PARTY-г нийслэлийн соёлтой залуусдаа зориулан 7 сарын 10, 11нд The Corporate Hotel and Convention Centre  “The View lounge”-д зохион байгуулах гэж байна.

    DJ Styline нь Герман улсаас гаралтай Дэлхийд House хөгжим сонирхогчдын дунд танигдсан залуу DJ бөгөөд одоогоор SHANGHAI MINT клубын топ DJ нарын нэг юм. 2009 оноос хөгжмийн кареераа эхэлсэн бөгөөд Youtube channel нь 200 сая хандалтанд хүрсэн амжилттай яваа уран бүтээлч юм. www.topdeejays.com гэх Дэлхийн DJ нарыг чадвар болон хандалтаар нь шалгаруулдаг сайт байдаг бөгөөд уг сайтанд DJ Styline нь Хятадад топ номер 1, Дэлхийд топ 84-д жагсаж байгаа юм.

    Энэхүү 2 өдрийн парти-д DJ Styline хүрэлцэн ирж өөрийн шилдэг сэтээ тоглохоос гадна Монголын шилдэг DJ нар болох DJ BTR, DJ Temuujin нар 7 сарын 10-нд DJ STyline-тай хамтран тоглох бол 7 сарын 11нд DJ Roxy,  DJ Plasti[-]Que болон Дэлхий хамтлаг алдарт DJ-тэй хамтдаа тоглон нэгэн үдшийг өнгөрөөх юм.

   Үүнээс гадна зохион байгуулагч нар уг партинаас олсон орлогоор үндэсний үйлдвэрлэгч Nikel Ganba-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр хийж бэлэглэх хандивын үйлс хийх болсон байна. 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх