МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар “Хөдөлмөрийн баатар” болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06 ・ 1

 

МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг  “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнахаар болжээ.  Тэднийг  Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд  Л.Гантөмөр шагналд тодорхойлсон байна.  

 

Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин нь  2014-2015 онд Английн ВВС агентлагаас зохион байгуулсан  “Gardiff Singer if World ” буюу Дэлхийн дуучин 2015 наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан юм. Тэрбээр  2011 онл  ОХУ-д зохиогдсон  П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны II байр,  2001онд  Испани  улсад  зохиогдсон  Франческо Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,   2012 онд БНХАУ-д  зохиогдсон  Плачидр Домингогийн  нэрэмжит уралдааны тэргүүн байрыг  эзэлж байсан мэргэжлийн төвшний чадварлаг,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм.  

МУГЖ Г.Ариунбаатар нь  ОХУ-ын  Санк-Петербург, Москва хотод зохиогдсон  П.И.Чайковскийн  нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас “Гран При” шагнал хүртсэн. Тэрбээр  2001 онд  ОХУ-д зохиогдсон дуурийн дуулаачдын уралдаанд мөн тэргүүн байр эзэлж байсан юм.  

МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар наадмын өмнө энгэрээ цоолуулах  тов гараад байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа 

Эх сурвалж: www.Dorgio.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 09/

    Анхны гранПри авчирсан Далантайг яах вэ? Нэг тэнэг авгай шагнах нь бүү хэл ажлаас нь хөөчсөншдээ.

    Хариулах