Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06 ・ 1

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас "Гран при" шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.

Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.

Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм.

Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш гардуулан өгөх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 08/

    Urlagiig demjdeg ym baij manaali huu olon ulsiin olimpoos mongon medal avsan ymarch medee alga bna shuu de ug n adilhan baimaar

    Хариулах