Рок поп, хип хоп урлагийнхны нэгдсэн “Наадмын супер шоу” болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06

 


    Монгол түмний үндэсний их баяр наадам буюу Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Наадамчин олон та бүхэндээ зориулаад 7 дугаар сарын 10-ны өдөр Crocust event hall-д 20:00 цагаас рок, поп, хип хоп урлагийнхны үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгдэн наадмын супер шоуг хийхэд бэлэн болжээ.

  Тоглолтонд: Харанга, Нисванис, Чингис хаан, Хар сарнай, Камертон, Номин талст, Нисванис, Lumino, Lemons, A-Sound,  МУГЖ Б.Сарантуяа, Наран, Баярцэцэг, Хийлч Дээгий, MMP DJ нар оролцох юм байна. Тоглолтыг рок поп урлагийхан өөрсдийн хит дуунуудаар эхлүүлэх бол үргэлжлүүлээд хип хоп хамтлагийнхан шилдэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн сонорыг мялаах юм. Харин шоуны төгсгөлд Dj нарын доргио сэтүүд наадамчин олон та бүхнийг доргиох нь ээ.  "Наадмын супер шоу"-ндаа нэгдэцгээе. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95954141, 94994141 утаснаас авах боломжтой 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх