“Люмино” фэнүүдтэйгээ “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо уулзана

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 18

 

Монголын хит хоп хамтлагуудын анхдагчийн нэг “Люмино” хамтлаг энэ сарын 21-нд “Crocus event hall”-д  “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

 

“Люмино” шинэ үеийн хөгжмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг хамгийн өндрөөр оруулсан хамтлагийн тоонд зүй ёсоор тооцогддог. “Люмино” гэдэг нь франц язгууртай латин нэршлээр “гялалздаг” гэсэн утгатай үг юм.

 

“Люмино” хамтлаг 9 жилийн дараа тоглох гэж байгаа бөгөөд үзэгч сонсогчдынх нь хувьд хүлээлт үүсгээд байсан юм. Тиймээс тоглолтын тасалбар захиалсан хүмүүсийн тооeasyticket.mn сайтын үйл ажиллагааг хэвийн бус болгож сандрал үүсгээд байгаа гэнэ. Иймд тасалбарыг дан ганц цахим хэлбэрээр захиалах бус “Hi-Fi records”, “Nomads”-ийн сүлжээ ресторанууд болон “Crocus event hall” дээрээс шууд авах боломжтой юм байна.

 

Одоогийн байдлаар залуучуудын дунд “Люминог үзэхгүй бол өөр юу үзэх вэ” гэсэн үг гарсан гэнэ шүү. Хэмнэл нэрэгчидтэй уулзаж хамтдаа доргихыг хүссэн залуус яарах л хэрэгтэй болж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх