МУГЖ Г.Эрдэнэбат: Монголын жааз урлаг мэргэжлийн түвшинд хөгжиж эхэлсэн

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 25

- Энэ төслөөр хэдэн хүнд суралцах боломж олдсон бэ?

- 2 дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгний контор басс, дээд зэрэглэлийн сагсфон 4 ширхэг болон бусад хөгжмийн зэмсгүүдээ хүлээн аваад 9 сараас 2 дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг  багш нараас авч байгаа учраас ирээдүйн жааз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

- Ер нь Монголд жааз хөгжим үүсээд удсан гэж үздэг юм билээ. Энэхүү төслийн хамгийн гол зорилго нь мэргэжлийн түвшинд жааз хөгжимид бэлтгэгдэн гарч байгаагаараа онцлог гэж ойлголоо? 

- Манай нийгэмд жааз хөгжмийн мэргэжлийн сургалт, сургууль гэж байдаггүй байлаа. Харин энэ төслийг хэрэгжүүлж 40 хүүхдийг нийгэмд сурган гаргаж байна гэдэг тэр хэрээрээ нийгэмд жааз хөгжмийн хөгжлийг түгээх суурь нь болж өгч байгаа юм л даа.

- "Хөгжим бүжгийн коллеж"-оор дамжуулан олон хүүхэд залуучууд хөгжмийн боловсролыг энэ төвөөс авч байгаа.  Ялангуяа монголд жааз хөгжмийг хөгжүүлэх энэ их том үйлст тус коллежийн болоод энэхүү төслийн оруулж байгаа үүрэг роль хэмжээлшгүй их хэмээн ойлгож байна.  Жааз хөгжмийг сонирхдог залуусдаа хандан үгээ хэлбэл ?

- Монголчууд их гайхалтай авъяастай, аливаа зүйлийг хурдан сурдаг, дасан зохицох чадвар сайтай. Энэ байдлаа ашиглаад мэргэжлийн болох хэрэгтэй. Ингэж байж бид дэлхийн зах зээлд гарч чадна. Энэ чиглэлээр сонирхдог залуучууд байх юм бол одооноос өөрийгөө хөгжүүлж жааз хөгжмийн сайхныг ойлгож түүнийг өөрийн болгож бусдад түгээгээсэй хэмээн хүсэх байна.

- Жааз хөгжмийг сонирхдог залуучууд олон байгаа байх. Тэд энэ жилээс мэргэжлийн дипломтой, албан ёсны гэрчилгээтэй болж байна гэж ойлгож болох уу?

- Бид энэ талаар хараахан шийдээгүй байна. Бүтэн 2 жилийн турш маш өндөр түвшинд суралцаж төгссөн эдгээр залуусыг ямар үнэмлэх зэрэгтэй төгсгөх тал дээр ярилцаж байгаа. Магадгүй нэг юм уу 2 жилийн дараагаар дуулаачаар бакалавр, бүжгээр бакалвр гэдэгтэй адилхан жааз хөгжмийн бакалавр, магистрийн албан ёсны чиглэл бий болно гэж ойлгож байна.

- Тийм. Бид яг үүнийг мөрөөдөж байгаа. Яах гэж энэ залуучуудыг сургаад байгаа юм бэ Мэдээж эдгээр залуусын зарим нь төгсөөд хувь амьдралаа хөөх байх. Харин заримыг нь бид сургуульдаа үлдээн багшлуулах бусдад мэдсэн сурсанаа түгээх тал дээр анхаарч ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа. Монголын жааз хөгжмийг хөгжүүлэх энэ их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа таньд баярласан талархснаа илэрхийлье 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх