Олон улсын дуурийн дуучдын тэмцээнд Ч.Бадрал дэд байр эзэллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 26 ・ 1

 

 

  Оросын алдарт дуучин Елена ООбразцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын "A" зэрэглэлийн уралдаанд 20 орны 220 гаруй дуучид өрсөлдснөөс эх орноо төлөөлөн Бямбажавын Монголхүү, Чулуунбаатарын Бадрал нар анх удаа оролцож хоёул финалын шатанд шалгарч үлдсэн бөгөөд Ч.Бадрал хоёрдугаар байрын эзэн боллоо.

   Тэрээр оросын алдарт Марийнский театрт өөрийн уран бүтээлээ туурвих эрхийн эзэн болсон байна. Дашрамд дурьдхад Ч.Бадрал нь нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан зэрэг олон улсын тэмцээнүүдээс Гранпри, Тэргүүн, Дэд байруудыг авчирч байсан манай шилдэг дуучдын нэг билээ.

   Ингээд эх орныхоо нэрийг өндөрт өргөн дэлхийн тавцнаа алдаршуулсан уран бүтээлчиддээ баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: