"Шанз 3" хамтлагийн шинэ уран бүтээлийг тун удахгүй сонсоорой

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 08 сар 26
 

    Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол "Шанз 3" хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. "Элсэн цөл", "Эрч хүч", "Staying alive" зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох нь ээ. 

    Тэдний энэ удаагийн уран бүтээл хуучирч Одноотой хамтарсан "Уясал" хэмээх бүтээл юм. Энэхүү дууны клипыг "69" студи бүтээсэн бөгөөд аяыг "Хурд" хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд Шанз 3 "Уясал" дууны "Teaser"-ыг та бүхэндээ хүргэж байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх