Монгол кинонд "Азийн нэр хүндтэй жүжигчид" тоглолоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 27 ・ 3

 

 

"ДОЗ  ПЛАС" энтертаймэнтынхан "Шилдэг продюсер" хийж чаддагаа батлав. Тэд энэ удаагийн "Элэг нэгтэн" кинондоо 70 сая хүн амтай улс орны "жинхэнэ од" болсон шилдгийн шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг тоглуулжээ. 

Гэвч Таиландын шилдэг жүжигчидтэй харилцаа холбоо тогтоох мөн тэдний цагийн хуваарьд захирагдаж зураг авалтаа хийнэ гээд нэлээдгүй олон бэрхшээлийг даван гарч чадсан байна. Тухайлбал, тэд тогтсон өдрөө зураг авалтаа дуусгаж чадахгүй бол жүжигчдийн мөнгө нь өдрөөр биш цагаар нэмэгддэг гэнэ. 

Ямартай ч "ДОЗ  ПЛАС"-ийнхан тэд хэцүү бүхнийг даван туулж зураг авалтаа амжилттай хийсэн дуусгажээ. Найруулагч Ш.Доржсүрэнгийн сонгосон жүжигчдийн нэг болох  Kowit Wattanakul нь 100 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож Таиландын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг найман удаа хүртэж байсан билээ. Түүний хувьд Монголын "Элэг нэгтэн" кино нь 25 дахь гадаадын кино нь аж. 

Харин  өвөрмөц төрхтэй Saichia Wongwirot Таиландаас хамгийн олон удаа Холливудын кинонд тоглосон жүжигчин. Тэрбээр та бидний сайн мэдэх "Tomb Raider", "Batman Begins", "Rambo 4", "Only God Forgives", "Trade of Innocents", "Ninja Shadav Оf Tear" зэрэг  олон кинонуудад тоглосон. Энэ гайхалтай жүжигчинтэй найруулагч Доёогийн сонгосон 16 настай Монгол охин Тэргэл хамтран тоглосон юм байна. 

О.Ариун

  • Kowit Wattanakul Тайландын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг 8 удаа хүртсэн жүжигчин

  •  

  • Kowit Wattanakul , Монгол жүжигчин А.Мөнгөнзул

  •  

  • Өвөрмөц төрхтэй Saichia Wongwirot

  •  
  •  
  •  
  • Saichia Wongwirot, Монгол охин Тэргэл

  •  

  •  
  •  
  •  
  •  

  •  
  •  
  •  
  •  
  •  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 30/

    Битгий атаархаж бай. Чадаж л байвал хийж л байг. Хүссэн хүсээгүй нийгэм хүмүүс түүнийг чинь ялгаад салгаад өгнө. Бие биеэ хайлаж чадахгүй бол бүү садаа бол, элдвээр бүү хэл. Өөрийгөө хичээгээд л явж байх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 29/

    ene neg hoyr staraigui avyasgui huurnuud zailaasai

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 28/

    Дозын шөвгөр хүүхэн шөвөлзөөд байх чинь хихихи

    Хариулах