"Такси" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 03

"Twins Film" студийн бүтээл "Такси" инээдмийн уран сайхны өнөөдөр "Өргөө-1" кино театрт 16:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.

00

Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.

 Нээлтийн үеэр "Улаанбаатар" такси компаний ажилчид кино театрууд руу үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. "Такси" киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт, амьлуулсан бөгөад энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, Маск продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд их олон уран бүтээлчид оролцон тогложээ.

1

Киноны агуулгын талаар товч дурдвал, архи их уудаг, буруу замаар явж байсан залуу таксины жолооч болоод амьдралаа хэрхэн өөрчилж байгааг харуулсан аж. Инээдмийн төрлөөр бүтсэн ч гэлээ үзэгчдэд ойлгуулж, бодуулах ихтэй болсон гэнэ шүү. Таксины жолооч ч бай ер нь бүхий л мэргэжлийг сайтар эзэмшээд хичээгээд ажиллавал хүн бүхэн сайхан амьдрах боломжтой билээ. 

2

Ингээд та бүхэндээ "Такси" УСК-ны гол дүрийн жүжигчидийн дуулсан "Өнчин улиас" дууг хүргэж байна 

АМЬДРАЛ ХЭМЭЭХ УРТ ЗАМЫН АЗ ЖАРГАЛД ХҮРЭХ КИЛОМЕТР ХЭД БАЙХ БОЛ?

 ТУН УДАХГҮЙ..


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх